Онцгой байдлын албаны үйл ажиллагааг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн үед өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг өгөх зорилгоор Увс аймгийн хүүхдүүдийн “Оролцоод хөгжье” чуулга уулзалтын үеэр 19 сумын ахлах ангийн сурагчдын төлөөллийг Онцгой байдлын газартай танилцуулж албаа сурталчиллаа.