ДАВСТ СУМЫН ГАМШААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ “ХАНГАЛТТАЙ” ДҮГНЭГДЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/09 дүгээр захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Давст суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг зохион байгуулж явууллаа. Сургуулийн үеэр гамшгаас хамгаалах хууль тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдлын мэдээллийн талаар 4 цагийн танхимын сургалтад сумын албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 98 томилгоот бүрэлдэхүүн хамрагдсан. Сумын удирдлага, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүний гамшгийн удирдлагын мэдлэгийг дээшлүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор 4 цагийн байдалд ажиллуулан холбогдох заавар зөвлөмжийг тухай бүрт нь өгч ажиллалаа.Монгол Улсын Шадар сайдын 75 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинээр томилгоожуулж сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний аранзны иж бүрдэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үзэж шалган цаашид хүн нэг бүрийн аранзны иж бүрдэлийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад “Бэлэн бай” багцаар 2 цагийн сургалт, мэдээллээр гамшгийн тухай ойлголтыг өглөө.Мөн Өндрөөс аврах ажиллагааны дадлага сургууль, автомашины ослын үед задаргаа хийж нэрвэгдэгчийг аврах ажиллагааны үзүүлэх сургуульд сумын сургуулийн дунд ангийн 5 бүлгийн 156 сурагч, 5 багш хамрагдлаа.Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгох зорилгоор “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний дунд зохион байгуулснаас хурд хүч авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлаж оролцсон багийг Онцгой байдлын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга Давст сумын Команд штабын сургуулийн дүнгийн хурал хийж сургуулийн үйл ажиллагаанд 80 хувьтай “Хангалттай” үнэлгээ өгч, сургууль, дадлагад оролцсон ажилтан, албан хаагч нарыг цаашид хамтран ажиллах, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөмж өглөө.

scroll to top