Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-с 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Баруунтуруун сум дахь Гал, түймэр унтраах, аврах 60 дугаар ангид “Эмэгтэйчүүд бид хамтдаа хүчтэй” уриан дор Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газар, Хилийн цэргийн 0311 дүгээр анги болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөллийг оролцуулан нэгдсэн зөвлөгөөнөө хийлээ. Энэ хүрээнд “Стресс тайлах арга”, “Өөрийгөө таньж мэдэцгээе” сэдвээр 2 цагийн сэтгэл зүйн сургалт, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж явууллаа. Мөн энэ үеэр Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-с ирэх онд тус сумын эмэгтэйчүүдийн зөвлөлүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм. Түүнчлэн Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-н үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулснаараа энэ удаагийн зөвлөгөөн онцлог байлаа.