УВС АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ ОНЫ АВАРГА, ТЭРГҮҮНЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга тайлангийн хурлыг нээж, 2022 онд хийсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж 2023 онд дэвшүүлэх зорилтоо баталлаа. Мөн энэ үеэр оны аварга, тэргүүн шилдгүүддээ шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн аймгийн Засаг дарга Ч.Чимэд-ийг Онцгой байдлын газрын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладагт талархаж “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨ” 1-р зэргийн одоноор шагналаа.Мөн Албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай хэрэгжүүлж эрхэлсэн ажилдаа амжилт гарган Онцгой байдлын газрын 2022 оны “Шилдэг мэргэжилтэн” -ээр шалгарсан Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Лхагвын Долгормаа, “Шилдэг салааны захирагч”-аар шалгарсан Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн Салааны захирагч дэслэгч Батмөнхийн Мөнхтулга, “Шилдэг жолооч” -оор шалгарсан газрын Шуурхай албаны жолооч ахлах ахлагч Догсоон Батмөнх, Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч ахлагч Нямдоржийн Гантулга, “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр шалгарсан Гал түймэр унтраах, аврах 41 дугээр ангийн Аврагч-гал сөнөөгч ахлагч Баярсайханы Адъяа, Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч дэд ахлагч Анхбаярын Батсайхан, “Шилдэг аврагч”-аар шалгарсан Эрэн хайх, аврах салбарын Аврагч-тэсэлгээчин ахлах ахлагч Төмөрбаатарын Бат-Эрдэнэ, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар шалгарсан Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Дуудлага хүлээн авагч ахлах ахлагч Даш-Очирын Батцэцэг, “Шилдэг энгийн ажилтан”-аар шалгарсан газрын үйлчлэгч Лхагвасүрэнгийн Сарантуяа нарыг Онцгой байдлын газрын “Хүндэт өргөмжлөл”, нэг сарын үндсэн цалингаар тус тус шагналаа.

scroll to top