МӨСӨН ХАНАНЫ АВИРАЛТЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛААУвс аймгийн Онцгой байдлын газар, Увс-спорт авиралтын холбоотой хамтран 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Тэрэм хадад 9 метр хиймэл мөсөн хана байгуулж нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Увс-спорт авиралтын холбооны тэргүүлэгч Д.Пүрэвсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар оролцсон юм. Уг дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 16 алба хаагч, Увс-спорт авиралтын холбооноос 11 тамирчин мөсөн хавцалд унасан нэрвэгдэгчийг татан гаргах ажиллагаа, хурдны болон техникийн авиралтын дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж явууллаа. Уг дадлага сургуулийг зохион байгуулснаар алба хаагчдын өндөр уул хаднаас эрэн, хайх аврах ажиллагааны мэргэжлийн ур чадвар дээшилсэн үр дүн гарсан хэмээн онцолсон юм.

scroll to top