ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 41, 60 ДУГААР АНГИ, ЭРЭН ХАЙХ АВРАХ САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАНХИМЫН БОЛОН ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41,60 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүний гал унтраах болон аврах үйл ажиллагааг хэрхэн оновчтой зохион байгуулах, алба хаагчдыг мэргэжлийн болон багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд танхимын болон тактикийн дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа. Дадлага сургуулийг

– Бэлэн байдлын үзлэг

– Танхимын дадлага сургууль

– Өгөгдсөн цагийн байдал дээр ажиллах

– Гал унтраах тактикийн дадлага сургууль

– Өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургууль

– Жагсаалын бэлтгэл гэсэн үе шаттайгаараар явагдсан юм.

Мөн дадлага сургуулийг зохион байгуулснаар алба хаагчдын гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, тактик сэтгэлгээ, мөн багаар хамтран ажиллах ур чадвар дээшилсэн зэрэг үр дүнд хүрснийг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга дүнгийн хурал дээр онцлон хэллээ.

scroll to top