Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагаас иргэдийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг үе шаттайгаар бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл тус аймгийн Малчин, Тариалан, Тэс сумдад хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд 9 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Тэс суманд “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулж сумын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцуулан сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.
ТЭС СУМАНД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
