ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН, ХАЙХ АВРАХ САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах салбарын бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл бэлэн байдал, аврах ажиллагааны техник багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж хувцасны зөрчил, биед байх бичиг баримт, хээрийн аранзны үзлэг хийж алба хаагчдын бэлэн байдлыг хангууллаа. Мөн энэ үеэр Бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч нарт Уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа, Авто ослын үеийн аврах ажиллагаа, Ой хээрийн түймрийн унтраах ажиллагаа зэрэг сэдвээр цагийн байдалд ажиллуулж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг зураглалд оруулсантай танилцан холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

scroll to top