НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ БИЙ БОЛГОЛОО

Өнөөдөр Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Олон Улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн тухайд уг өдрийг “БИД ХАМТДАА…ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Хяргас нууран дахь Усны сургалт, хяналт, дадлагын төв сургалтын баазын хашаа болон Онцгой байдлын газрын хашаанд улиас, бургас, шар хуайс зэрэг 200 ширхэг мод тарилаа.

scroll to top