АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Өнөөдөр Увс аймагт АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческий тэргүүтэй төлөөлөлгчид ажиллаж байна. Тэдний зарим төлөөлөл Увс аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзан аймгийн гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцаж Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцан гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд шаардлагатай байгаа усны өмсгөл багаж хэрэгслийг АНУ-ын Иргэний цэргийн харилцааны хэлтсээс хандивлаж дэмжлэг үзүүллээ.

scroll to top