Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагаас иргэдийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг үе шаттайгаар бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Малчин, Тариалан, Тэс сумдад хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд дээрх сумдад галын хор, анхны тусламжийн хайрцаг, цахилгаан үүсгүүр, галын иж бүрдэл булан, галын самбар, усны мотопомпо зэрэг 6.0 гаруй сая төгрөгийн 18 нэр төрлийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

