ХЭЭРИЙН ГАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, бэлэн байдал болон багаж хэрэгслийн иж бүрдэл, хорт бодис алдагдсан үед хэрэглэгдэх хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зөв өмсөх, тайлах, шүүгч багыг зөв ашиглаж сурах, GPS ашиглан цэг олох, иридиум утсаар холбоо зохион байгуулах, усны шумбалтын анхан шатны сургалт дадлагыг зохион байгуулж алба хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хяргас нуур дахь Усны сургалт дадлага, хяналтын төвд зохион байгуулж байна. Хээрийн дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 41-р анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 38 алба хаагч хамрагдаж байгаа юм

scroll to top