ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ!!!

11.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2020 оны 07 дугаар сарын 22нд Увс аймгийн ихэнх нутгаар, 23, 24-нд зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байж, эдгээр өдрүүдэд онцын шаардлагагүй бол аймгаас гарахгүй, хөдөө орон нутагруу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Иргэн та:

  
         -Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

 -Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top