ГЭНЭТИЙН ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2020 оны 07 дугаар сарын 20-нд зарим газраар, 21-22-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно. Иймд, орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлалтай ба орсон аадар бороо хуурай сайраар урсаж үeрлэж болзошгүй тул голын сав дагуу суурьшиж зусаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, амралт зугаалгаар яваа албан байгууллага, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
– Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд н танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх

-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

.-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.

-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

-Төв суурин газрын үерийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

scroll to top