НУУР, ГОЛ МӨРӨН, ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УХУУЛГА СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

2222.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 34/300 тоот албан бичгийн дагуу Хяргас нуур, Увс нуурын эрэг дагуу амарч , аялал зугаалгаар явж байгаа иргэдэд гол, усны ойролцоо амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аюулгүй байдлаа хангах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын эрэг орчмоор хүүхдийг тоглуулахгүй байх, ганцааранг нь орхихгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар нийт 9560 гаруй автомашин 66950 гаруй иргэдэд ухуулга сурталчилгааг хийж, гарын авлага, зөвлөмж өгч ажиллаж байна.

scroll to top