ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД ТЭРГҮҮЛЛЭЭ

02-3.jpg

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяраар Увс аймгийн Онцгой байдлын газраас 11 алба хаагч Улаангом сум, Баруунтуруун сумын баяр наадамд зодоглолоо. Баруунтуруун сумын баяр наадамд тус газраас 10 алба хаагч барилдсанаас Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч дэслэгч А.Шинэбат түрүүлж сумын заан цол авч, тус ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Э.Баттулга үзүүрлэж сумын заан цолоо баталлаа. Мөн тус газрын бие бүрэлдэхүүний сургалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Ням-очир, Эрэн хайх, аврах салбарын аврагч дэд ахлагч С.Гантулга нар дунд шөвөгт үлдсэн амжилтыг гаргалаа. Та бүхэндээ Онцгой байдлын газрын нийт алба хаагчдын зүгээс баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

scroll to top