НУУР, ГОЛ МӨРӨН, ҮЕР УСНЫ АЮУЛААС 41 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

03-2.jpg

Баяр наадмын амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас аймгийн Онцгой байдлын газрын 7045101, 7045105 тусгай дугаарт нуур, гол мөрөн, үер, усны аюулын 32 удаагийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, үерийн аюулаас 39 иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн  Хяргас нууранд эргийн хамгаалалтаар ажиллаж байсан Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Баярсайханаар ахлуулсан 3 алба хаагч Ховд аймгийн харьяат Г.О /15 настай, эрэгтэй/ хийлдэг завьтай эргээс 300 метр зайд нуурын гүн рүү салхинд туугдаж байсныг, мөн салбарын бүлгийн дарга дэслэгч Л.Сүхбатаар ахлуулсан 3 алба хаагч Увс нууранд аялал зугаалгаар явж байсан Улаангом сумын харьяат иргэн А.Ц /26 настай, эрэгтэй/ хийлдэг завьтай нуурын эргээс 200 метр зайд байсныг завьтай аврах ажиллагаа шуурхай зохион байгуулж тухайн иргэдийн амь насыг авран хамгаалж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баяр, амралтын өдрүүдэд Нуур гол мөрөн, үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр амралт, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга сурталчилгаа хийж, 2550 гаруй зөвлөмж, гарын авлага тараан ажиллаж байна.

scroll to top