ҮЕРИЙН УЛМААС ТҮРГЭН СУМАНД ГАЦСАН ИРГЭДИЙГ ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

01-1.jpg

2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Түргэн болон Сагил сумын голууд үерлэсний улмаас усанд боогдож гацсан 100 гаруй иргэдийг эхний ээлжинд татан авах ажиллагааг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245 дугаар анги, Түргэн сумын сайн дурын бүлгийн нийт 87 алба хаагч, 21 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай зохион байгуулж байна.

scroll to top