УДИРДАМЖИТ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

10.jpg

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн жингийн зохистой харьцааг хангуулах, эрүүлжүүлэх зорилгоор үе шаттайгаар удирдамжит ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 2020 оны 1 дүгээр улиралд тус газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Ахлагчийн зөвлөлөөс 1 сарын хугацаатай “Эрүүлээр жингээ хасах-1” удирдамжит ажлыг амжилттай зохион байгуулсан. 2 дугаар улирлын “Эрүүлээр жингээ хасах-2” удирдамжит ажил 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 3-н сарын хугацаагаар хэрэгжүүлэн биеийн жингийн илүүдэлгүй, эрүүл хамт олон болох зорилго тавин ажиллаж байна.

scroll to top