АЙМГААС ОРОХ, ГАРАХ ПОСТОНД 24 ЦАГИЙН ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

3-7.jpg

Увс аймгийн Онцгой комиссын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан Улаангом сумын Адаргана, нисэхийн 2 чиглэлд 24 цагийн хяналтын постыг ажиллуулаад байна. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Улаангом сумаас гарах, орох 5408 иргэн, 715 автомашины хөдөлгөөнд хяналт тавьж, бүртгэл хөтлөн биеийн халууныг үзэж, коронавирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол зүүж хэвших, гараа тогтмол угааж байх талаар заавар, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

scroll to top