ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

69849971_160644995121500_6611599589478760448_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг Увс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад зохион байгуулан 86,2%-ын биелэлттэй явагдаж байна. Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 186 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 49 зөрчил буюу 26,3 хувийг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Бусад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

scroll to top