Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, сургаж дадлагажуулах зорилготой тус тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 35 сурагч жагсаалын үзлэг, гарааны өмнөх үйл ажиллагаа, Мэдлэг сорих асуулт, хариулт, Усанд осолдогчийг аврах, Анхны тусламж, Хүч тамир, Химийн хордолт цэгүүдэд даалгавар гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсанаас тэмцээний 1 дүгээр байранд 4 дүгээр сургуулийн “Оч” баг шалгарч аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 2 дугаар байранд Лаборатори 1 дүгээр цогцолбор сургуулийн “Сүлд” баг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 3 дугаар байранд 2 дугаар сургуулийн “Сонор” баг шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.





