ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

71397077_368102304071867_1919611924727726080_n.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, алба хаагчдад танхимын сургалт болон гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Тус сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголт, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олголоо. Сургалтанд нийт 35 ажилтан, алба хаагчид хамрагдлаа.

scroll to top